Skip to main content

Posts

"Psycho" бол гайхамшиг

"Psycho" буюу сэтгэцийн өвчтөн бол 1990- оны кинонуудын сонгодог нь гэж хэлж болно. Гол дүр заавал сайхан сэтгэлтэй , ухаалаг, эсвэл зовлонд дарагдсан байдаг нэгэн хэвийн үзэгдлийг халж гол дүрийг сэтгэцийн өвчтэй алуурчны дүрээр бичсэн байдаг Киноны хамгийн оргил хэсэг болох алсан хүнийхээ цогцсыг нууж байгаа хэсгийг remark буюу үйл явдлын дарааллаар нь дэлгэцэнд харагдаж буй бүхнийг бичсэн юм. \Psycho – remark \ Залуу яаран өрөөнд орж ирээд шууд шүршүүр гойжиж байгаа угаалгын өрөөрүү шагайж харна. Гайхаж балмагдан эргэж хараад хана налж зогсоно. Ийн амаа дарж хана налан зогсоход нь хананд өлгөөтэй байсан бяцхан бялзуухайн зурагтай жазз хананаас шалан дээр унана. Залуу цонхруу алхаж очоод цонхыг хааж эргэж очоод хэсэг сууна. Босоод хаалгаар гарч гадаа зогсоод эргэн тойрноо хараад зэргэлдээ байх өөр нэг өрөөрүү орж хаалгаа хаана. Эргэн гарч ирэхдээ шалны мод хувин барисан байна. Эргэн тойрон , ард талаа сайн хараад анх орсон өрөөндөө орно. Залуу дөрвөлжин цагаан плита...
Recent posts

Миний бичсэн анхны богино хэмжээний кино зохиол

Холимог урлаг гэгддэг кино урлаг бол үнэхээрийн гайхамшиг. Түүнд дурлахгүй байхын аргагүй. Зохиол бичих туйлын ярвигтай ажил тэр дундаа дэлгэцийн зохиол бол бүхий л мэдрэхүй бас авьяасаа шавхан байж гаргах бүтээл.  Жил бүр зохиогддог "1 миниутын кино наадмын" шилдэг 5 байрын нэгээр шалгарсан "Үнэн" бүтээлийнхээ зохиолыг сонирхуулья  Амьдралд хоёрхон үнэн бий. Үхэх мөн төрөх. Үхэхээс төрөхийн хоорондох хүний амьдрал хэмжээлшгүй олон өнгөөр илэрхийлэгдэнэ.  Үнэн.,    Тог тог ... хаалга тогших чимээ сонстоно. Хүн болох ховорхон хувь заяаг аз тохиолоор бишээ бурхны хишгээр оллоо. Зүрх минь түг түг судас минь лүг лүг бие минь бүрэлдлээ . Цагаан  цас шиг өөгүй  бас өчүүхэн ч хар толбогүй өлгий минь намайг тосож авахад  бэлэн хүлээнэ.  Яагаад заавал  хар гэж үү ? Амьдрал бол хар цагаан гэх нүргээнийг сонссон болохоор би үүнээс өөр өнгө мэдэхгүй л дээ. Нулимсаа  урсган ,  хоолойгоо цуурайтуулахад  цагаан хаалга нээгдлээ....

"Google Doc" илүү хялбар

Google Docs нь google-ийн нэг төрлийн аппликейшн бөгөөд бидний сайн мэдэх Microsoft Office-ийн Word л гэсэн үг. Харин Word-оос ялгаатай нь эдгээр баримт, файлууд нь байнга онлайн байж байх тул чи өөрийн компьютерээс хол байгаа тохиолдолд, (энэ Google doc-оо save хийж хадгалсан байхад) дараа нь дэлхийн хаанаас ч интернэтэд ороход тэр баримт чинь байж л байна.            Google doc-ийн бас нэг гоё зүйл нь өөрийн хийсэн бичиг баримт, файлаа бусдадтай "шейр" хийж  (хуваалцах гэсэн үг)  болно. Баруун дээд булан дээр байгаа цэнхэр SHARE гэсэн товчийг дараад шейр хийх хүнийхээ имейл хаягийг оруулна. Ингэх үедээ нөгөө хүн чинь чиний файлд өөрчлөлт оруулж болох үгүй, цааш түгээж болох үгүйг чи өөрөө тохируулна.       Өөрчлөлт хийж болохоор тохируулбал шейр хийсэн хүн та 2 тухайн файл дээр хүссэн зүйлээ  оруулж болно. Доторх мэдээллийг нь өөрчилж болохоос гадна 2 болон түүнээс олон хүмүүс нэгэн зэрэг тухайн файл дээр...

Миний ертөнц

Миний ертөнцөд нар үгүй. Гэхдээ энэ нь харанхуй гэсэн үг огтоос биш. тэнд өдөр нь одод гийж харин шөнө нь цэцэгс дэлбээгээ нээдэг. Тэр өдрийн одод намайг хаа хүрэх ёстойг минь чиглүүлдэг бас нууцхан гуних орон зайг үлдээж сэмхэн нулимс бүрэнхийг бэлэглэдэг. Гуниг ариун санагддаг. Хэрвээ миний ертөнцөд нар ноёлвол сэтгэл хөдлөлөө барьж барилгүй орилж эсвэл хашгирч бүүр баярлан хөөрцөглөх бүрт минь хэн нэгэн бах таваа ханатал шоолж инээх байсан биз.  Тэр шөнийн цэцэгс дэлбээгээ нээх үеэр би сэтгэлийн амар амгаланг таашааж, тархи минь хамгийн ихээр тайвширдаг бас тайтгардаг. Миний ертөнцөд нулимс минь бороо болон асгарч инээд минь солонго болон гийгүүлдэг...                                          

Зөв амьдрах ухаан

Нийслэлд хот төлөвлөлт, дулаан эрчим хүч, утаа, замын түгжрэл гээд олон асуудал бий. Гэтэл олон нийт, төр засаг нь   иргэдийн нийгмийн халамж гэх чухал асуудлыг анзааралгүй өнгөрөөж байгаа юм биш биз. Тодруулбал хамгийн сүүлд хийгдсэн 2013 оны судалгаагаар улсын хэмжээнд орон гэргүй тэнэмэл иргэн 4000 гаруй байдгаас нийслэл хотод 3500 орчим нь бий гэсэн мэдээлэл байна. Хүг түүж, траншей орон сууцны орц, хонгилд хоног төөрүүлдэг иргэдийг өвөл эхлэхэд санадаг ч тууштай арга хэмжээ авалгүй байсаар хавартай золгодог. Гадаа хонолоо гэхэд арай осгочихооргүй болсон үед нь төр засаг тэднийг хайхрахаа больдог гэхэд нээх хилсдэхгүй болов уу ?  Бурхан биднээс баян цатгалан амьдрасан уу ? гэж асуухгүй. Зүдэрсэн нэгэнд хэрхэн тусалж байсан бэ ? гэж асууна Өнгө мөнгөөр цалгиж явсан уу ? гэхгүй ээ Өрөөлийн зовлонг хэрхэн хувуулцаж байсан бэ ? гэнэ Бусдын нүдэн дээр уйлж дуулж явсныг биш Хичнээн хүний нулимсыг арчиж өгснийг л асууна Гишгэсэн мөрнөөс минь цэцэг дэлгэрдэг...