Холимог урлаг гэгддэг кино урлаг бол үнэхээрийн гайхамшиг. Түүнд дурлахгүй байхын аргагүй. Зохиол бичих туйлын ярвигтай ажил тэр дундаа дэлгэцийн зохиол бол бүхий л мэдрэхүй бас авьяасаа шавхан байж гаргах бүтээл.
Жил бүр зохиогддог "1 миниутын кино наадмын" шилдэг 5 байрын нэгээр шалгарсан "Үнэн" бүтээлийнхээ зохиолыг сонирхуулья
Амьдралд хоёрхон үнэн бий. Үхэх мөн төрөх. Үхэхээс төрөхийн хоорондох хүний амьдрал хэмжээлшгүй олон өнгөөр илэрхийлэгдэнэ.
Үнэн.,
Тог тог ... хаалга тогших чимээ сонстоно. Хүн болох ховорхон хувь заяаг аз тохиолоор бишээ бурхны хишгээр оллоо. Зүрх минь түг түг судас минь лүг лүг бие минь бүрэлдлээ . Цагаан цас шиг өөгүй бас өчүүхэн ч хар толбогүй өлгий минь намайг тосож авахад бэлэн хүлээнэ. Яагаад заавал хар гэж үү ? Амьдрал бол хар цагаан гэх нүргээнийг сонссон болохоор би үүнээс өөр өнгө мэдэхгүй л дээ. Нулимсаа урсган , хоолойгоо цуурайтуулахад цагаан хаалга нээгдлээ.
Намрын навчийг шажигнуулан хөөрцөглөж , анхны цасыг алган дээрээ тосч , хаврын яргуйг яруухнаар энхрийлж , зуны бороонд тогтоол усаар тоглосоор... Бойтогны минь хонх хангинаж би хөлд орлоо
Цагаан купроноо дэрвүүлж, хичээлийн завсарлаагаанаар үймэлдэж, мөнгөн хонхоо хангинуулсан сурагч нас минь. Хонх минь жингэнэж би сургуулиа төгслөө.
Анхны хайртай учирч, амьдралын гараагаа эхэлсэн оюутан цаг минь тэр бүгд тэртээд холдон одож дурсамж басхүү өнгөрсөн цаг хугацаа болж хувирсаан. Хуримын дуу цангинаж би айлын гэргий боллоо.
Би өөрийн амьдралаа аз жаргал инээд хөөр дүүрэн шаргал өнгө , итгэл найдвар төрүүлсэн цэнхэр өнгө , хайр дурлалыг дүрэлзүүлсэн улаан өнгө , амар тайвныг бэлэглэсэн ногоон өнгөөр будаж бас зурсан.
Нүдний урдуур өнгөрсөн туулсан бүхэн минь зурсхийн харагдаж, эргэн харвал үзэхийн хязгаар үхэлтэй нүүр туллаа. Хар хаалга нээгдлээ. Өмссөн үс , нөмөрсөн арьс , зүүсэн нүүрээ үлдээгээд тээсэн гуниг , бүтээсэн дурсамж , шунан дурласан мөрөөдөлөө тээгээд явъя даа.
Comments
Post a Comment