Skip to main content

"Google Doc" илүү хялбар


Google Docs нь google-ийн нэг төрлийн аппликейшн бөгөөд бидний сайн мэдэх Microsoft Office-ийн Word л гэсэн үг. Харин Word-оос ялгаатай нь эдгээр баримт, файлууд нь байнга онлайн байж байх тул чи өөрийн компьютерээс хол байгаа тохиолдолд, (энэ Google doc-оо save хийж хадгалсан байхад) дараа нь дэлхийн хаанаас ч интернэтэд ороход тэр баримт чинь байж л байна.

           Google doc-ийн бас нэг гоё зүйл нь өөрийн хийсэн бичиг баримт, файлаа бусдадтай "шейр" хийж (хуваалцах гэсэн үг) болно. Баруун дээд булан дээр байгаа цэнхэр SHARE гэсэн товчийг дараад шейр хийх хүнийхээ имейл хаягийг оруулна. Ингэх үедээ нөгөө хүн чинь чиний файлд өөрчлөлт оруулж болох үгүй, цааш түгээж болох үгүйг чи өөрөө тохируулна. 

     Өөрчлөлт хийж болохоор тохируулбал шейр хийсэн хүн та 2 тухайн файл дээр хүссэн зүйлээ оруулж болно. Доторх мэдээллийг нь өөрчилж болохоос гадна 2 болон түүнээс олон хүмүүс нэгэн зэрэг тухайн файл дээр ажиллаж болдог нь олон хүмүүс хамтран ажиллахад нэн тохиромжтой хэрэгсэл юм. Хүмүүстэй файлаа шейрлэхдээ заавал урих албагүй, линк буюу холбоосыг нь хуулаад Facebook, Twitter, мессежээр ч явуулж болно. 

Google docs нь бусдаараа бид бүгдийн сайн мэдэх Word л гэсэн үг. "Google Doc" илүү хялбар 

Comments

Popular posts from this blog

Миний бичсэн анхны богино хэмжээний кино зохиол

Холимог урлаг гэгддэг кино урлаг бол үнэхээрийн гайхамшиг. Түүнд дурлахгүй байхын аргагүй. Зохиол бичих туйлын ярвигтай ажил тэр дундаа дэлгэцийн зохиол бол бүхий л мэдрэхүй бас авьяасаа шавхан байж гаргах бүтээл.  Жил бүр зохиогддог "1 миниутын кино наадмын" шилдэг 5 байрын нэгээр шалгарсан "Үнэн" бүтээлийнхээ зохиолыг сонирхуулья  Амьдралд хоёрхон үнэн бий. Үхэх мөн төрөх. Үхэхээс төрөхийн хоорондох хүний амьдрал хэмжээлшгүй олон өнгөөр илэрхийлэгдэнэ.  Үнэн.,    Тог тог ... хаалга тогших чимээ сонстоно. Хүн болох ховорхон хувь заяаг аз тохиолоор бишээ бурхны хишгээр оллоо. Зүрх минь түг түг судас минь лүг лүг бие минь бүрэлдлээ . Цагаан  цас шиг өөгүй  бас өчүүхэн ч хар толбогүй өлгий минь намайг тосож авахад  бэлэн хүлээнэ.  Яагаад заавал  хар гэж үү ? Амьдрал бол хар цагаан гэх нүргээнийг сонссон болохоор би үүнээс өөр өнгө мэдэхгүй л дээ. Нулимсаа  урсган ,  хоолойгоо цуурайтуулахад  цагаан хаалга нээгдлээ....

"Psycho" бол гайхамшиг

"Psycho" буюу сэтгэцийн өвчтөн бол 1990- оны кинонуудын сонгодог нь гэж хэлж болно. Гол дүр заавал сайхан сэтгэлтэй , ухаалаг, эсвэл зовлонд дарагдсан байдаг нэгэн хэвийн үзэгдлийг халж гол дүрийг сэтгэцийн өвчтэй алуурчны дүрээр бичсэн байдаг Киноны хамгийн оргил хэсэг болох алсан хүнийхээ цогцсыг нууж байгаа хэсгийг remark буюу үйл явдлын дарааллаар нь дэлгэцэнд харагдаж буй бүхнийг бичсэн юм. \Psycho – remark \ Залуу яаран өрөөнд орж ирээд шууд шүршүүр гойжиж байгаа угаалгын өрөөрүү шагайж харна. Гайхаж балмагдан эргэж хараад хана налж зогсоно. Ийн амаа дарж хана налан зогсоход нь хананд өлгөөтэй байсан бяцхан бялзуухайн зурагтай жазз хананаас шалан дээр унана. Залуу цонхруу алхаж очоод цонхыг хааж эргэж очоод хэсэг сууна. Босоод хаалгаар гарч гадаа зогсоод эргэн тойрноо хараад зэргэлдээ байх өөр нэг өрөөрүү орж хаалгаа хаана. Эргэн гарч ирэхдээ шалны мод хувин барисан байна. Эргэн тойрон , ард талаа сайн хараад анх орсон өрөөндөө орно. Залуу дөрвөлжин цагаан плита...