Холимог урлаг гэгддэг кино урлаг бол үнэхээрийн гайхамшиг. Түүнд дурлахгүй байхын аргагүй. Зохиол бичих туйлын ярвигтай ажил тэр дундаа дэлгэцийн зохиол бол бүхий л мэдрэхүй бас авьяасаа шавхан байж гаргах бүтээл. Жил бүр зохиогддог "1 миниутын кино наадмын" шилдэг 5 байрын нэгээр шалгарсан "Үнэн" бүтээлийнхээ зохиолыг сонирхуулья Амьдралд хоёрхон үнэн бий. Үхэх мөн төрөх. Үхэхээс төрөхийн хоорондох хүний амьдрал хэмжээлшгүй олон өнгөөр илэрхийлэгдэнэ. Үнэн., Тог тог ... хаалга тогших чимээ сонстоно. Хүн болох ховорхон хувь заяаг аз тохиолоор бишээ бурхны хишгээр оллоо. Зүрх минь түг түг судас минь лүг лүг бие минь бүрэлдлээ . Цагаан цас шиг өөгүй бас өчүүхэн ч хар толбогүй өлгий минь намайг тосож авахад бэлэн хүлээнэ. Яагаад заавал хар гэж үү ? Амьдрал бол хар цагаан гэх нүргээнийг сонссон болохоор би үүнээс өөр өнгө мэдэхгүй л дээ. Нулимсаа урсган , хоолойгоо цуурайтуулахад цагаан хаалга нээгдлээ....
Comments
Post a Comment