"Psycho" буюу сэтгэцийн өвчтөн бол 1990- оны кинонуудын сонгодог нь гэж хэлж болно.
Гол дүр заавал сайхан сэтгэлтэй , ухаалаг, эсвэл зовлонд дарагдсан байдаг нэгэн хэвийн үзэгдлийг халж гол дүрийг сэтгэцийн өвчтэй алуурчны дүрээр бичсэн байдаг
Киноны хамгийн оргил хэсэг болох алсан хүнийхээ цогцсыг нууж байгаа хэсгийг remark буюу үйл явдлын дарааллаар нь дэлгэцэнд харагдаж буй бүхнийг бичсэн юм.
\Psycho – remark \
Залуу яаран өрөөнд орж ирээд шууд шүршүүр гойжиж байгаа угаалгын өрөөрүү шагайж харна. Гайхаж балмагдан эргэж хараад хана налж зогсоно. Ийн амаа дарж хана налан зогсоход нь хананд өлгөөтэй байсан бяцхан бялзуухайн зурагтай жазз хананаас шалан дээр унана. Залуу цонхруу алхаж очоод цонхыг хааж эргэж очоод хэсэг сууна. Босоод хаалгаар гарч гадаа зогсоод эргэн тойрноо хараад зэргэлдээ байх өөр нэг өрөөрүү орж хаалгаа хаана. Эргэн гарч ирэхдээ шалны мод хувин барисан байна.
Эргэн тойрон , ард талаа сайн хараад анх орсон өрөөндөө орно. Залуу дөрвөлжин цагаан плитаагаар ханын бүрсэн угаалгын өрөөрүү ороод шүршүүрийг хааж , ваннд байсан гялгар уутыг угаалгын өрөөний үүдэнд сайтар дэлгэж дэвсээд угаалгын өрөөнд үхсэн эмэгтэйг цогцосны хоёр гарын бугуйнаас нь чирж дэлгэсэн уутан дээрээ хэвтүүлнэ. Цус болсон гараа хараад угаалтуурт очиж гараа угаахад цустай ус урсаж харагдана. Залуу угаалтуурны крантыг хаагаад ванны усыг гойжуулж авчирсан шалны алчуураараа ванн, шалан дээр байгаа ягаан гэрийн шаахайг тойруулан угаагаад дараагаар нь өлгүүрт байсан алчуурыг авч ханыг арчаад усаа хаалаа.
Алчуур шалны модоо хувинд бөөгнүүлээд өрөөнөөс гарч явна. Өрөөнөөс гараад машиндаа сууж машинаа эргүүлэн машины тээшийг өрөөний хаалгаруу харуулан тавина. Залуу машинийхаа тээшийг онгойлгоод өрөөрүү орлоо. Гялгар уутанд дээр байгаа цогцосыг уутаар ороож хоёр гар дээрээ өргөөд өрөөнөөс гарч машины тээшэнд хийнэ. Тээшээ хаагаад өрөөнд орж хаалгаа дотроос нь хаагаад гэрлээ асаатал шалан дээр байсан 1 гэсэн дугаартай түлхүүрийг авч халаасандаа хийнэ.
Хананд өлгөөтэй хувцаснууд бас модон хүрээтэй толиний өмнөх зүйлсийг авч чемодандаа хийж тэр өрөөндэх бүх зүйлсийг цуглуулж эхэллээ шалан дээр байсан өсгийтэй гутал, хаалганы хажууд байгаа шүүгээн дээрх тэлээг авч угаалгын өрөөний тольтой шкафыг ч шалгаж үзлээ тэгээд юу ч байхгүйг хараад угаалгын өрөөнөөс хувинд бөөгнүүлсэн шалны мод , алчуураа авч чемоданаа хаана. Энэ үед жижигхэн бор шүүгээн дээр ороосон сонин, үнсний сав, лааны суурьтай лаа харагдана.
Залуу чемодан , шалны модтой хувингаа авч үүдэнд очоод өрөөний гэрлийг унтрааж үүдний хаалгыг онгойлгож шагайж хараад өрөөнөөс гарч эргэн тойрноо ахин сайн ажиглаад машиныхаа тээшийг онгойлгоод чемодан, хувингаа хийнэ. Тээшээ хааж өрөөнд эргэж ороод бор шүүгээн дээрх ороолттой сонинг авч угаалгын өрөөний гэрлийг унтраагаад өрөөнөөс гарч сонингоо тээшэндээ хийгээд машиндаа сууж асаагаад хөдөлнө. Машины бие бороон дуслууд болсон байна. Машин хөдөлж холдох үед машины ар тал болон машины дугаар харагдана. Машинаа нуурын өмнө зогсоогоод араас нь түлхэхэд машин нуурын усанд орж доош живнэ. Залуу машиныг нуурын ус далдалтал сандаран харж зогсоод далд ороход баярлан инээнэ.
Comments
Post a Comment