Нийслэлд хот төлөвлөлт, дулаан эрчим хүч, утаа, замын
түгжрэл гээд олон асуудал бий. Гэтэл олон нийт, төр засаг нь иргэдийн нийгмийн халамж гэх чухал асуудлыг
анзааралгүй өнгөрөөж байгаа юм биш биз.
Тодруулбал хамгийн сүүлд хийгдсэн 2013 оны судалгаагаар
улсын хэмжээнд орон гэргүй тэнэмэл иргэн 4000 гаруй байдгаас нийслэл хотод 3500
орчим нь бий гэсэн мэдээлэл байна.
Хүг түүж, траншей орон сууцны орц, хонгилд хоног төөрүүлдэг
иргэдийг өвөл эхлэхэд санадаг ч тууштай арга хэмжээ авалгүй байсаар хавартай золгодог.
Гадаа хонолоо гэхэд арай осгочихооргүй болсон үед нь төр засаг тэднийг
хайхрахаа больдог гэхэд нээх хилсдэхгүй болов уу?
Бурхан биднээс
баян цатгалан амьдрасан уу? гэж асуухгүй.
Зүдэрсэн нэгэнд хэрхэн тусалж байсан бэ? гэж асууна
Өнгө мөнгөөр цалгиж явсан уу? гэхгүй ээ
Өрөөлийн зовлонг хэрхэн хувуулцаж байсан бэ? гэнэ
Бусдын нүдэн дээр уйлж дуулж явсныг биш
Хичнээн хүний нулимсыг арчиж өгснийг л асууна
Гишгэсэн мөрнөөс минь цэцэг дэлгэрдэггүй юмаа гэхэд
Гишгэсэн мөрийг минь үр хүүхэд минь баярладаг байгаасай.
Хорвоо дэлхий уудам ч хүний амьдрал шүдэнз зурахын төдий
гэдэг
Зөв л явах юм сан хэмээн хүмүүн бүхэн сэтгэдэг ч түүндээ
хүрэх гэж тэмүүлдэг нь харин хэд бол доо ...
“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллага нь орон гэргүй
хөгжлийн бэрхшээлтэй , орц траншейнд амьдардаг архи болон мансууруулах бодисонд
донтосон , гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлээд суллагдсан иргэд гээд өвчтэй ядуу
бүх насны иргэдэд нийгэмд эзлэх байр сууриа дахин олоход нь тусалдаг
байгууллага юм.
2006 оны 8-р сард анх байгуулагдаж өнөөдрийг хүртэл 11
жилийн турш тогтвортой бөгөөд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд
250 орчим хүнд ямар нэг байдлаар тусалснаас 125 хүн нь одоо ч тогтвор
суурьшилтай ажиллаж амьдарч байна. Үүнээс сургуулийн насны 30 хүүхдийг сургуульд
сурган асран халамжилж , мөн цэцэрлэгийн
насны 30 хүүхдэд зориулан 139 метр талбай бүхий цэцэрлэгийн барилга бариж тохижуулсан.
Уг цэцэрлэг ашиглалтанд ороход бэлэн болоод байна. Зөв амьдрах ухаан төрийн бус
байгууллага нь гадна дотны тусламж санхүүжилт байхгүй харин зөвхөн өөрсдийн
жижиг дунд үйлдвэрлэлээс олсон орлогоороо санхүүжүүлдэг онцлогтой.
Тэд ярьж хэлэлцэж байхад би хийж л байсан.
Тэд тунхаглаж баталж байхад би хийж л байсан.
Тэд судалж онолдож байхад би хийж л байсан.
Тэд албан тушаал шагнал хоёрыг түүж байхад би хйиж л
байсан.
Тэд өөрчилж үндсээр нь суга татна гэж байхад би хийж л
байсан.
Тэд нэг л өдөр алга болно харин би хийсээр л үлдэнэ.
Хэмээн өөрийгөө зоригжуулж сайхан сэтгэлийн гараа хүн
бүрт хүргэж туслахыг ямагт чамрайж байдаг “Зөв амьдрах ухаан “ төрийн бус
байгууллагийн тэргүүн Загдаад ард түмэн талархал илэрхийлж байна.
Comments
Post a Comment