Хиян урсгал татрашгүй
Өчигдрийн нарыг хорвоод би үзэхгүй
Өөрийн чинь хэлдэг дулаан үгс шиг
Өдрүүд энд ирэхгүй
Будантай уулын жимс хувааж идсэн
Бүүр эртийн явдал ч
Буцахдаа авна гээд нуусан
Бортого нэрс шиг олдохгүй
Амраг минь чи бид уулзахгүй
Алган дээр чинь үг бичиж таалгахгүй
Алтлаг сар ургаж шувуу шагширч
Анхных шигээ чиний ичингүйрэхийг
Ахиад би үзэхгүй...
Утаа шиг суунаглаж биш гал шиг дүрэлзэж, бадрах залуу нас минь нэг мэдэхнээ ард хоцорч үхэлд хөтлөгдөн алхах нь жам. Түүнийг дайрч гарахдаа арагшаа иргэж харах шалтгаангүй харамсах зүйлгүйгээр зол жаргал зовлон бэрхшээлийг бүгдийг амтлан үзэхсэн...

Comments
Post a Comment