Гэрлийн хурдаар 2041 онруу
Хариу нь худал эсвэл үнэн гардаг , эрээлжлэм томъёо дундах үнэгэн малгайтай , урт цагаан хүзүүтэй, чамин торгоор
биеэ ороосон Монгол эмэгтэйн хөрөг
Сан-франциско галирейд гарчээ. Дэлхийн олон урлаг судлаачдыг татаж олон олон
хүмүүний таашаалыг хүртсэн энэ хөрөг Монгол хүний бүтээл. Дорно дахины нүүдэлчидийн өнгө
аяс, Монгол ошогшил түүний бүтээлүүдийг улам тодотгоно.
“Зүүд”, “Далд амьдрал” зургуудыг их
хүчтэй хэмээн шүүмжлэгчид үнэлдэг юм билээ. “Далд амьдрал” зураг элдэв
томъёогоор дүүрэн. Дунд нь тэр өөрөө. Зургийнхаа өмнө Монгол цоож өлгөжээ. Энэ
бол “Далд амьдрал”.
Амьдралд
хоёрхон өнгө бий, тэр нь хар цагаан гэж үнэмших урт хар пальто, улаан ороолт
хэдэрсэн өндөр , харц дээгүүр бахдам алхах энэ залуу бол зураач Гэрэл.
Би омголон, эрх чөлөөтэй, бас зөрүүд хүн энэ араншин минь зөвхөн надаас харагдах
биш, миний бүтээлүүдэд шингэсэн байгаа. Хэн ч, хэзээ ч давтагдах ёсгүй гэж өөрийгөө
тодотгох бас бүтээлүүдээ өмөөрөх дуртай нэгэн. Түүний зургуудад бүрэн төгсгөлтэй нь тун цөөн. Гар хөлгүй
бие, туурайгүй морь… гэхдээ л ямар нэг адын шидээр харагдахгүй л болохоос
байрандаа байгаа мэт үзэгдэнэ., тэр бүтээлээ тархинд төгсгөхийг хүссэн байж
мэднэ. Гэхдээ өөрийнхөө биш хүн бүрийн тархинд өөр, өөрөөр төгсгөе гэж шийдэж.
… Нора Арнезедрийн “Loin de Paname” эгшиглэж байна.
Нэлээд хуучны бололтой төгөлдөр хуур, модон
ширээн дээр элдэв скизүүд, Тэр өөрийнхөө
хөргийг зурж эхлэхийн өмнө урт толь
тавиад “Есүс” гэж хочлуулахад хүргэсэн үсээ байн байн илж,
өөрийгөө нэлээд нухацтай харж байна. Хүн
мэддэг зүйлээ хамгийн сайн хийдэг. Тиймээс өөрийгөө зурах нь харин ч
ойлгомжтой, амар байдаг. Нидерландын Уран зургийн академид сурч байхдаа анхны хөргөө зурсан. Багш тэр зургийг гайгүй үнэлж, “Чи үүнийгээ
хэзээ ч, хэнд ч битгий зараарай” гэж захисан гээд өөрийгөө саашаахаа бас
мартсангүй.
\ Installation\
Орон зайд өрж, байршуулах, өрөг урлаг,
орон зайн урлаг зэргээр нэрлэгддэг
инстоляцийн урлагт шинэ тодотгол бий
болгож өвөг дээдсийнхээ соёл уламжлыг , нүүдэлчдийн хязгааргүй эрх
чөлөөг хүсэмжлэх зантай нэгтгэн зангидаж өнгө будгаар урлаж сийлж бүтээж яваа
зураач , барималч Гэрэл өөрийн байр сууриа зарлан тунхаглаж чаджээ.
Уран бүтээлч хүний
сэтгэлийг нугачих зуун зэвсэг байхад өндийж босох мянган шалтгаан бий. Алдар нэр магтаал саашаалын дэргэдүүр атаа жөтөө зүгээр өнгөрч чадсангүй. Улаан
хоолой, ходоодны хорт хавдартай гэсэн оноштой хоёрхон сарын настай 32 кг жинтэй
зураач Гэрэлийн “Газар дэрлэн бөх унтаад, тэнгэрт очиж сэрье” нэртэй өвчтэй
байх үедээ хийсэн ланд артын бүтээл олны гайхшралыг төрүүлэв. Энэ инстоляц нь өөрийгөө тэнгэрлүү явж буйгаар
дүрслэн газар шороон дээр сийлээд түүнийгээ чулуугаар дүүргэсэн байлаа. Хадан гэр лүү нь явж буй гэж өөрөө
тайлбарласан .
Нидерландаас эх орондоо ирээд “Хавдар судлалын үндсэний төв”-д хагалгаанд орохын өмнө өөрийн хагалгаанд орж байх үеийн анатом зургийг нэг бүрчлэн авахыг хүссэн. . “Уран бүтээлч хүнийг их урлаг л авардаг гэдэг” үгний үнэн гэдгийг баталж өвчинөө ялан дийлж амьд гарч өөрийн 2041 оныг бүтээх урам зоригоо ч олж чадсан байна.
Нидерландаас эх орондоо ирээд “Хавдар судлалын үндсэний төв”-д хагалгаанд орохын өмнө өөрийн хагалгаанд орж байх үеийн анатом зургийг нэг бүрчлэн авахыг хүссэн. . “Уран бүтээлч хүнийг их урлаг л авардаг гэдэг” үгний үнэн гэдгийг баталж өвчинөө ялан дийлж амьд гарч өөрийн 2041 оныг бүтээх урам зоригоо ч олж чадсан байна.
Comments
Post a Comment