Skip to main content

La La Land





89 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагаанд 2016 онд хамгийн их хүлээлт үүсгэж олныг шууруулсан La La Land кино 6  төрөлд Оскарын шагнал хүртсэн.
Хамгийн залуудаа буюу 32 насандаа Шилдэг найруулагчийн шагнал авсан Damien Chazelle үнэхээрийн анхаарал татаж байлаа. Хөгжимт уран сайхны кино буюу мюзиклээр тэр дундаа мартагдах шахсан жазз төрлөөр бүтээсэн кино нь ихээхэн ашиг орлого нэр хүндийг өөрийг болгож чадлаа. Киног үзсэн сэтгэгдэлээс:
Уянгалаг хайрын романс мөн уярам жазз хөгжим тасралтгүй эгшиглэх 120 миниут...
харилцан яриа бүр нэгэн зүйлийг үгүйлж ая хэмнэл бүжгийн хөдөлгөөн бүр сэтгэл догдлуулам байлаа. City of stars are you shining just for me?

Comments

Popular posts from this blog

Миний бичсэн анхны богино хэмжээний кино зохиол

Холимог урлаг гэгддэг кино урлаг бол үнэхээрийн гайхамшиг. Түүнд дурлахгүй байхын аргагүй. Зохиол бичих туйлын ярвигтай ажил тэр дундаа дэлгэцийн зохиол бол бүхий л мэдрэхүй бас авьяасаа шавхан байж гаргах бүтээл.  Жил бүр зохиогддог "1 миниутын кино наадмын" шилдэг 5 байрын нэгээр шалгарсан "Үнэн" бүтээлийнхээ зохиолыг сонирхуулья  Амьдралд хоёрхон үнэн бий. Үхэх мөн төрөх. Үхэхээс төрөхийн хоорондох хүний амьдрал хэмжээлшгүй олон өнгөөр илэрхийлэгдэнэ.  Үнэн.,    Тог тог ... хаалга тогших чимээ сонстоно. Хүн болох ховорхон хувь заяаг аз тохиолоор бишээ бурхны хишгээр оллоо. Зүрх минь түг түг судас минь лүг лүг бие минь бүрэлдлээ . Цагаан  цас шиг өөгүй  бас өчүүхэн ч хар толбогүй өлгий минь намайг тосож авахад  бэлэн хүлээнэ.  Яагаад заавал  хар гэж үү ? Амьдрал бол хар цагаан гэх нүргээнийг сонссон болохоор би үүнээс өөр өнгө мэдэхгүй л дээ. Нулимсаа  урсган ,  хоолойгоо цуурайтуулахад  цагаан хаалга нээгдлээ....

"Psycho" бол гайхамшиг

"Psycho" буюу сэтгэцийн өвчтөн бол 1990- оны кинонуудын сонгодог нь гэж хэлж болно. Гол дүр заавал сайхан сэтгэлтэй , ухаалаг, эсвэл зовлонд дарагдсан байдаг нэгэн хэвийн үзэгдлийг халж гол дүрийг сэтгэцийн өвчтэй алуурчны дүрээр бичсэн байдаг Киноны хамгийн оргил хэсэг болох алсан хүнийхээ цогцсыг нууж байгаа хэсгийг remark буюу үйл явдлын дарааллаар нь дэлгэцэнд харагдаж буй бүхнийг бичсэн юм. \Psycho – remark \ Залуу яаран өрөөнд орж ирээд шууд шүршүүр гойжиж байгаа угаалгын өрөөрүү шагайж харна. Гайхаж балмагдан эргэж хараад хана налж зогсоно. Ийн амаа дарж хана налан зогсоход нь хананд өлгөөтэй байсан бяцхан бялзуухайн зурагтай жазз хананаас шалан дээр унана. Залуу цонхруу алхаж очоод цонхыг хааж эргэж очоод хэсэг сууна. Босоод хаалгаар гарч гадаа зогсоод эргэн тойрноо хараад зэргэлдээ байх өөр нэг өрөөрүү орж хаалгаа хаана. Эргэн гарч ирэхдээ шалны мод хувин барисан байна. Эргэн тойрон , ард талаа сайн хараад анх орсон өрөөндөө орно. Залуу дөрвөлжин цагаан плита...