Skip to main content

Posts

Showing posts from April, 2017

Миний ертөнц

Миний ертөнцөд нар үгүй. Гэхдээ энэ нь харанхуй гэсэн үг огтоос биш. тэнд өдөр нь одод гийж харин шөнө нь цэцэгс дэлбээгээ нээдэг. Тэр өдрийн одод намайг хаа хүрэх ёстойг минь чиглүүлдэг бас нууцхан гуних орон зайг үлдээж сэмхэн нулимс бүрэнхийг бэлэглэдэг. Гуниг ариун санагддаг. Хэрвээ миний ертөнцөд нар ноёлвол сэтгэл хөдлөлөө барьж барилгүй орилж эсвэл хашгирч бүүр баярлан хөөрцөглөх бүрт минь хэн нэгэн бах таваа ханатал шоолж инээх байсан биз.  Тэр шөнийн цэцэгс дэлбээгээ нээх үеэр би сэтгэлийн амар амгаланг таашааж, тархи минь хамгийн ихээр тайвширдаг бас тайтгардаг. Миний ертөнцөд нулимс минь бороо болон асгарч инээд минь солонго болон гийгүүлдэг...                                          

Зөв амьдрах ухаан

Нийслэлд хот төлөвлөлт, дулаан эрчим хүч, утаа, замын түгжрэл гээд олон асуудал бий. Гэтэл олон нийт, төр засаг нь   иргэдийн нийгмийн халамж гэх чухал асуудлыг анзааралгүй өнгөрөөж байгаа юм биш биз. Тодруулбал хамгийн сүүлд хийгдсэн 2013 оны судалгаагаар улсын хэмжээнд орон гэргүй тэнэмэл иргэн 4000 гаруй байдгаас нийслэл хотод 3500 орчим нь бий гэсэн мэдээлэл байна. Хүг түүж, траншей орон сууцны орц, хонгилд хоног төөрүүлдэг иргэдийг өвөл эхлэхэд санадаг ч тууштай арга хэмжээ авалгүй байсаар хавартай золгодог. Гадаа хонолоо гэхэд арай осгочихооргүй болсон үед нь төр засаг тэднийг хайхрахаа больдог гэхэд нээх хилсдэхгүй болов уу ?  Бурхан биднээс баян цатгалан амьдрасан уу ? гэж асуухгүй. Зүдэрсэн нэгэнд хэрхэн тусалж байсан бэ ? гэж асууна Өнгө мөнгөөр цалгиж явсан уу ? гэхгүй ээ Өрөөлийн зовлонг хэрхэн хувуулцаж байсан бэ ? гэнэ Бусдын нүдэн дээр уйлж дуулж явсныг биш Хичнээн хүний нулимсыг арчиж өгснийг л асууна Гишгэсэн мөрнөөс минь цэцэг дэлгэрдэг...