Skip to main content

Posts

Showing posts from February, 2017

Хар цагаан

Гэрлийн хурдаар 2041 онруу Хариу нь худал эсвэл үнэн гардаг , эрээлжлэм томъёо дундах  үнэгэн  малгайтай , урт цагаан хүзүүтэй, чамин торгоор биеэ ороосон  Монгол эмэгтэйн хөрөг Сан-франциско галирейд гарчээ. Дэлхийн олон урлаг судлаачдыг татаж олон олон хүмүүний таашаалыг хүртсэн энэ хөрөг Монгол  хүний бүтээл. Дорно дахины нүүдэлчидийн өнгө аяс, Монгол ошогшил түүний бүтээлүүдийг улам тодотгоно. “Зүүд”, “Далд амьдрал” зургуудыг  их хүчтэй хэмээн шүүмжлэгчид үнэлдэг юм билээ. “Далд амьдрал” зураг элдэв томъёогоор дүүрэн. Дунд нь тэр өөрөө. Зургийнхаа өмнө Монгол цоож өлгөжээ. Энэ бол “Далд амьдрал”. Амьдралд хоёрхон өнгө бий, тэр нь хар цагаан гэж үнэмших урт хар пальто, улаан ороолт хэдэрсэн өндөр , харц дээгүүр бахдам алхах  энэ залуу бол  зураач  Гэрэл.   Би омголон, эрх чөлөөтэй, бас зөрүүд хүн энэ араншин минь  зөвхөн  надаас  харагдах биш, миний бүтээлүүдэд  шингэсэн байгаа.  Хэн ч, хэзээ ч давтагдах ёсг...
Надад мэдэхгүй зүйл огтоос байж болохгүй учир нь миний мэргэжил сэтгүүлч би тайлбар толь шиг магадгүй хамгийн үнэн википедиа байж чадвал мэргэжлээ сайн эзэмшсэний илрэл.  Мал малын захад гэж багш минь байнга захидаг яахын аргагүй үнэн бүхий л талын мэдлэг мэдээлэлтэй байх зайлшгүй шаардлагатай.  Миний мэргэжил надаас үргэлж илбэчин шиг мөн шидтэн шиг байхыг шаардана... Би хэдий зохиолч болохгүй ч гэлээ уянгалан урсах найраглал, бодол сэтгэл бас үзэл бодлоо дэлгэх өгүүллэгийг бичиж сурахыг юу юунаас илүү хүснэм. 

Хиян урсгал

Хиян урсгал татрашгүй Өчигдрийн нарыг хорвоод би үзэхгүй Өөрийн чинь хэлдэг дулаан үгс шиг Өдрүүд энд ирэхгүй Будантай уулын жимс хувааж идсэн Бүүр эртийн явдал ч Буцахдаа авна гээд нуусан Бортого нэрс шиг олдохгүй Амраг минь чи бид уулзахгүй Алган дээр чинь үг бичиж таалгахгүй Алтлаг сар ургаж шувуу шагширч Анхных шигээ чиний ичингүйрэхийг Ахиад би үзэхгүй... Утаа шиг суунаглаж биш гал шиг дүрэлзэж, бадрах залуу нас минь нэг мэдэхнээ ард хоцорч үхэлд хөтлөгдөн алхах нь жам. Түүнийг дайрч гарахдаа арагшаа иргэж харах шалтгаангүй харамсах зүйлгүйгээр зол жаргал зовлон бэрхшээлийг бүгдийг амтлан үзэхсэн...