Skip to main content

Posts

Showing posts from March, 2017

Яаж би?

Яаж би ? Хэрэглээ шүтэж, бренд хөөж, эд хөрөнгөөр өрсөлдөх хамгийн арчаагүй сэтгэхүй "хаанчлах"-ыг харж гутрах вэ ? Яаж би ? Илт луйвар, сүлжээний бизнест "би л болж байвал бусад нь хамаагүй" гэсэн бодлоор хандагсад ийм олон болсонд эгдүүцэх вэ? Яаж би ? Хайран цаг хугацааг "хий дэмий" өнгөрөөвөл өтөл насандаа өөртөө гомдож буцахыг залууст ухааруулах вэ ? Яаж би ? Хөгжил гэдэгт хоосон "улс төржиж" биш , хүн бүр тархиа нэрж, хөлсөө дуслуулж хүрдэгийг ойлгуулах вэ ? сэтгүүлч Б.Отгон   -Хөрш айлын эмэгтэйг хувцасаа хэрхэн дутуу угаасныг гайхаж харин өөрөө цонхоо хэр халтар байгааг анзаардаггүй харалган бас үрэлгэн хийсвэр тархитнуудад зориулагджээ.  Бренд хөөж долларт дурлагсад минь хямдхан хувцас өмсөж үнэтэй ном худалдан авч өндөр төлбөртэй сургалт сайтай их сургуульд сурж биеэ биш тархиа гоёж бас гоод...

La La Land

89 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагаанд 2016 онд хамгийн их хүлээлт үүсгэж олныг шууруулсан La La Land кино 6  төрөлд Оскарын шагнал хүртсэн. Хамгийн залуудаа буюу 32 насандаа Шилдэг найруулагчийн шагнал авсан Damien Chazelle үнэхээрийн анхаарал татаж байлаа. Хөгжимт уран сайхны кино буюу мюзиклээр тэр дундаа мартагдах шахсан жазз төрлөөр бүтээсэн кино нь ихээхэн ашиг орлого нэр хүндийг өөрийг болгож чадлаа. Киног үзсэн сэтгэгдэлээс: Уянгалаг хайрын романс мөн уярам жазз хөгжим тасралтгүй эгшиглэх 120 миниут... харилцан яриа бүр нэгэн зүйлийг үгүйлж ая хэмнэл бүжгийн хөдөлгөөн бүр сэтгэл догдлуулам байлаа. City of stars are you shining just for me?